​ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ АРАВДУГААР САРЫН 7-НД БОЛОХООР БОЛЛОО


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан УИХ-ын 45-р тогтоол хүчинтэй болсон ч тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах эсэхэд хуулийн ойлгомжгүй байдал үүссэн учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, саналаа Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэнтэй холбогдуулан нөхөн сонгуулийн тов зарлах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах хугацааг аравдугаар сарын 7-ний өдөр товлохоор тогтоолын төсөлд тусгажээ. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах, сонгуульд хэрэглэх техник хэрэгсэл, сонгууль зохион байгуулах зэргийг тусгасан тогтоолын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд нөхөн сонгуулийн товыг аравдугаар сарын 7-нд зохион байгуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нөхөн сонгуулийн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19