​СААРАЛ УСЫГ ДАХИН ЦЭВЭРШҮҮЛЖ ГОВИЙН БҮСИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛНЭ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудпуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

"Сонгино-говь усан хангамжийн төсөл"-ийг "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх" нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзлээ.

Урьдчилсан тойм судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ.

"Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав

Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан "Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам" ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.

Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг гэрээнд нэмж тусгахаар болсон байна.

"Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал", "Майдар хот", "Аэро сити", "Тээвэр ложистикийн төв", "Богдхан төмөр зам" зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.

Дорноговь аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

Мөн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18 км замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замаас Ханбаянхайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай зам тавихыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Аймгийн төвийн дулааны станцын хоёр зуухыг шинэчлэх, Замын-Үүд сумын Соёл, спортын төвийн барилгад дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгахаар болов.

Товч мэдээ

- "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг батлав. Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.

- Увс аймгийн Улаангом суманд төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон "Дулааны II станц, дулааны шугам сүлжээ" ОНӨААТҮГ-ыг "Улаангомын дулааны II станц" төрийн өмчит компани болгов.

- Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц 75.8 хувьтай байна. 2017 оны эцсийн байдлаар 12 яам, дөрвөн агентлагт 60 хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Эдгээрийн 58 нь цаашид үргэлжлэх бөгөөд хоёрынх нь хугацаа дуусгавар болжээ.

- Энэ оны зургаадугаар сард Архангай, Өвөрхангай аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, голомтыг устгах, хохирлыг арилгахад шаардлагатай 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

- Долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт болно. Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 7 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 15 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 16 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 17 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 18 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 18 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 19 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 20 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 21 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 21 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 22 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 23 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр