АН:ТАВАНТОЛГОЙ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ОЧИХ НӨХЦӨЛ БҮРДВЭЛ ДЭМЖИНЭ


УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр:

-АН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонслоо. Энэ тогтоолын хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгэнд учир байгаа. Нөхцөлүүдээ АН-ын бүлгийн байр суурь болгон зөвлөмжийг харах ёстой. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийд бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

УИХ дахь АН хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлт хийсэн. Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж байгаагаас гадна чуулган завсарлахтай холбоотой шахагдаж орж ирж байгаа олон хууль байгаа. Үүнд АН байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн төслөөр томоохон уул уурхайн компаниудад татварын илүү хөнгөлөлт үзүүлдэгийг болиулах хэрэгтэй гэж АН үзэж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёсзүйтэй болгох нь зөв. Хамгийн гол нь энэ дэгийн хууль Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар оруулж ирсэн нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна. Бараа үйлчилгээ худалдан авах хууль концевцийн зөрүүтэй. Тендэрийн хуулийг цааш нь авч хэлэлцэхийн өмнө нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж АН үзлээ хэмээсэн юм. УИХ дахь АН-ын бүлгий дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-IPO гаргана гэж байгаа. Энэ талаар материалыг дөнгөж гар дээрээ авлаа, уншиж амжаагүй байна. Бидэнд маргаантай асуудал, болгоомжлол байгаа. Ажлын хэсэг дээр ойлголцоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 57 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19