С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ БАЙГАА ГЭВ


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэднийг хоёр сар орчим цагдан хорьж, шалгасны эцэст хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Одоо С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гадуур шалгаж байгаа юм. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар АТГ-аас тодрууллаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ хэрэг шалгагдаж байна. Цаг хугацаа их шаардсан, нэлээн ажиллагаатай хэрэг. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг хүний албан шаардлагаар хэргийг хурдан шалгана гэх ойлголт байхгүй. Хүний гэм буруутай, буруугүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах, эсвэл цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ биелүүлж, хуульд заасан ажиллагаагаа үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19