​ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЕРӨНХИЙ САЙД ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫХАН ЯВЛАА

Admin
Өчигдөр

Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол өнөөдөр болно.

Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй бусад албаныхан 26 жил хүлээгдсэн нефтийн үйлдвэрийн ажлыг эхлүүлэхээр явж байна. Мөн Энэтхэг улсын сайд 10.00 цагт аймгийн Алтанширээ суманд газардах юм байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, эдийн засгийг түлш шатахуунаар хангах, нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгох зорилгоор "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийг байгуулсан.

Тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нээлтийн дараа 18 км салаа төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрийг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилтээр барихаар тохиролцоод буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19