​ХУДАЛДАГДААГҮЙ ОРОН СУУЦЫГ ТӨР ХУДАЛДАН АВЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨГНӨ

Admin
Өчигдөр

Төр борлуулагдаагүй орон сууцуудыг худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг судалж байгаа гэнэ. Тодруулбал, зах зээл дээр борлуулагдаагүй байгаа орон сууцуудыг тодорхой хувийг төр худалдаж авч, орон сууцанд орох хүсэлтэй төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүйгээр олгох болох эсэхийг судалж байгаа юм байна.

УИХ, Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууцны тоог гаргах, мөн борлуулагдаагүй орон сууцны тоог гаргаад, борлуулах арга хэмжээ авах тогтоол гарсан. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч, судалгаа хийжээ. Судалгаагаар,

УЛСЫН ХЭМЖЭЭНД БАРИГДАЖ БАЙГАА 72 МЯНГАН ОРОН СУУЦ

Улаанбаатар хотод 59 мянга

орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байна гэсэн тоо гарчээ.

Үүнээс 6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт байгаа бол хөдөө орон нутагт 568 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцуудыг энгийн зориулалтаар, бизнесийн зориулалтаар борлуулах стандарт тогтоож ангилжээ. Үүнээс хамгийн хямд нь нэг метр квадрат нь 1.6 сая төгрөгийн үнэтэй 2118 орон сууц байгаа гэсэн тоо гаргажээ. Энэхүү 2118 орон сууцыг эргэлтэд оруулахаар судалгаа, ажлын хэсгийн түвшинд ярьж байгаа гэв.

ЭНЭ ТАЛААР БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН:

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байдаг юм байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа. Хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19