Д.СУМЪЯАБАЗАР: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н IPO-Г ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ДАВХАР ХИЙНЭ


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг яаралтай дэгээр УИХ-д оруулж, танилцуулахаар Засгийн газар тогтоол гаргасан талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.

Уг төслийг Засгийн газар тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан бол энэ сарын 14-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар мөн дэмжсэн байна. Тиймээс ирэх 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжигдвэл 180 хоногт багтаан "Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж байгаа аж.

ЗТЯ, СЯ, ЭХЯ, УУХҮЯ, "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлага, мэргэжилтэн гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх болон баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа аж. Тухайлбал, JORK стандартын дагуу 7.4 тэрбум тоннын нөөц нэмэгдэх магадлалтай байгаа аж. Үүнийг дагаад 2011 онд хийсэн 5.7 тэрбум ам.доллар гэсэн үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэнэ.

"Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Засгийн газар олон улсын хөрөнгийн биржүүд болон хөрөнгө оруулалтын банкуудтай ярилцаж, санал солилцож байгаа юм байна. Тухайлбал, Хонг Конг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржүүдээс тодорхой саналууд ирсэн байгаа.

"Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг ашиггүй ажилладаг" гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тиймээс бид төр сайн менежер болж чаддаг гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүгд Тавантолгойн төслийг яаралтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа" хэмээн Д.Сумъяабазар сайд хэлсэн юм.

"Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа" хэмээн тэрбээр тайлбарлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 40 минутын өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 3 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 3 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 4 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 5 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 7 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 7 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 8 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 8 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр