Б.ЭНХБАТ: Д.ОЮУНХОРОЛЫГ ШАЛГУУЛНА


"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд "Өнөөдрөөс эхэлж би ганцаараа мэдэгдэл хийнэ. Учир нь манай бүлгэмийн залуусыг хууль хяналтын байгууллагынхан миний эсрэг ажиллахыг шахаж шаардан хуулийн янз бүрийн арга хэмжээ авч дарамталж байна" гэж онцоллоо.

Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох бүх дүрэм заалтыг 2017 онд УИХ хассанаас болж иргэд хуулийн байгууллагад ямар ч санал гомдол гаргах боломжгүй болсон талаар мэдээлж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хийсэн хууль бус үйлдлийг мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ "УИХ-ын эмэгтэй гишүүд газрын хууль бус наймаа хийдэг болсон байна. Үүнийг шалгуулахаар Монгол улсын ерөнхий прокурорын дарга М.Энх-амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Авлигатай тэмцэх газрын дарга Ж. Энхжаргал нарт тус тус УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролтой холбоотой материалуудыг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн баримтуудыг нь албан ёсоор шилжүүлж өгсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 онд БОАЖЯ-ны сайд болоод Монгол улсад устах эрсдэлтэй болсон ховор эмийн ургамлыг, тодруулбал Дорнод аймагт 50 тонн, Сэлэнгэ аймагт 40 тонн нөөцтэй дэрвэгэр жиргэрүү гэх эмийн ургамлыг Хятад улс руу 75 тонныг гаргах тушаал гаргасан. Гэтэл энэ ургамлыг Монгол улсын засгийн газрын тогтоолоор ховордсон эмийн ургамлын жагсаалтад оруулж, гадагш гаргахыг хориглосон байдаг. Түүнчлэн усны ундарга, сав газрын хамгаалалтын бүс таван км-с багагүй байх ёстой. Гэтэл Туул голын ай сав, хамгаалалтын бүсээс 50м-ийн зайд барилга байшин барих, Арцатын аманд хувь хүнд газар олгох, аж ахуйн байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрхийг УИХ-ын гишүүн Д. Оюунхорол олгосон. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан онц хүнд гэмт хэрэг. Үүнд хуулийн байгууллагынхан ямар ч арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байгаа нь манай хууль өндөр албан тушаалтнуудад үйлчилдэггүй нь харагдаж байна." гэж мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 57 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19