Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛ АРДЫН НАМ МАНАН-ГААС САЛАХ ЦАГ БОЛСОН


Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Тус сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаУ.Хүрэлсүх амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ.

Сургалтын эхэнд намын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар хяналтын байгууллагын ойрын зорилт, гишүүдийн ёс зүйн байдалд тавих хяналтын ажилд анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тодруулбал, "Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй явдал. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана" гэдгийг дуулгалаа. Мөн "Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой "гэдгийг ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 42 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 57 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19