ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ


"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар" сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өнөөдөр 09.00-18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүх эрх мэдлийн талаар анх удаа байр сууриа илэрхийлнэ.

Мөн онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл", "Шүүгчийн томилгоо, сургалт", "Шүүхийн захиргааны чиг үүрэг ба загвар" гэсэн үндсэн гурван чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал

Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийг удирдахуй, шүүхэд дэмжлэг үзүүлэхүй: Үндсэн хуулийн үзэл санаа",

Доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, үр дүн шинжилгээ",

IDLO олон улсын байгууллагын төлөөлөгч Клифтон Жонсон "Шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхийн захиргаа" сэдвээр тус тус илтгэл тавина.

Мөн

БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли "БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо ба бусад орны шүүгчдийг сургах нь",

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен "Шүүгчийн сургалтын тогтолцоо: Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлагад суурилсан шилдэг практик",

Нагояа Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн, багш Накамура Ёшитака "Япон улсын шүүгч бэлтгэх, давтан сургах, томилох тогтолцоо" сэдвээр тус тус илтгэл тавих юм.

Харин

Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн 2 дугаар танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн шүүгч Апп-Арслан "Шүүхийн захиргааг удирдах талаарх БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг" сэдвээр илтгэл тавих бол

"Шүүхийн захиргааны харьцуулсан судалгаа: Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага" сэдвээр АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жефрри Апперсон илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Онол-практикийн бага хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага" сэдвээр илтгэл тавина.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19