​С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН ХОЁРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ


Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Б.Бямбасайхан хоёрыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая харьяа дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нар гаргалаа.

Тэднийг батлан даалтад гаргаж, хязгаарлалт тогтоох хүсэлтийг өчигдөр НПГ-аас шүүхэд хүргүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэснээр цагдан хоригдож байгаа Б.Бямбасайхан, С.Баярцогт хоёр өнөөдөр хорих ангиас суллагдаж, гэртээ харих юм. Тэднийг өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь гаргаж авахаар яг одоо Цагдан хорих анги руу явах гэж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Өнгөрсөн хугацаанд хамт хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргасан бол өнөөдөр энэ хоёрыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, батлан даалтад гадуур байцаалтыг үргэлжлүүлэхээр гаргаж байгаа аж.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хоригдсон бүх хүмүүс хорих ангиас гарлаа. Тэдний хувьд 50 гаруй хоног хоригджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19