У. ХҮРЭЛСҮХ : ХЭНТИЙ АЙМАГТ НЭР ДЭВШИХГҮЙ ГЭВ


УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа шахалтаар өгсөн бололтой.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд хандаж "Гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг. Чамаас болж би алуулж байна. Чи өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Өөр дээрээ галаа ав" гэж загнажээ. Тиймээс аргагүй эрхэнд орсон Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан ч байж болох юм гэж олон нийт таамаглаж байна.

Тэгвэл МАН-ын бүлэг уржигдар орой хаалттай хуралдаж, Д.Гантулгын гаргасан хүсэлтийг дэмжсэн байгаа юм. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх бөгөөд маргааш чуулганы хуралдаанаар асуудлыг эцэслэн хэлэлцэхээр болсон байгаа юм.


Хэрвээ Д.Гантулга гишүүн биш болчихвол, Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах тодорхой юм. Харин энэ тойрогт хэн хэн өрсөлдөх вэ гэдэг нь яах аргагүй анхаарал, сонирхол татаад байгаа. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрыг хоорондоо өрсөлдөх болов уу гэсэн таамаг дэвшүүлж, хүлээлт үүсгээд байна. Гэхдээ өөр ч нэрс дуулдахыг үгүйсгэхгүй юм.

Ийм мэдээлэл гарсан даруйд У.Хүрэлсүх төрсөн нутагтаа нэр дэвшихгүй гэж ярьжээ. Гэхдээ тэрбээр албан ёсоор мэдээлэл хийгээгүй гэсэн үг юм.

Тэрбээр "Би Хэнтий аймагт нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Тэртээ тэргүй би хангалттай давхар дээлтэй байгаа" гэжээ.

Ингэж хэлсэн хүн магадгүй нэр дэвшихгүй байх. Харин намаасаа өөр хүн дэвшүүлэх болов уу. Нөхөн сонгууль болно, болохгүй гэж хэлэхэд ч эрт байна. Яагаад гэвэл Д.Гантулгын хувь заяа бүрэн шийдэгдээгүй байгаа энэ үед УИХ-ын чуулганаар түүнийг суудалтай нь үлдээчихэж мэднэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19