ШАДАР САЙД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД ХАМТРАН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХЫГ УРИАЛЛАА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.11) Гадаад харилцааны яаманд хуралдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцлоо.

Тэрбээр тус бага хурлыг нээхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон баталсныг тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон батлаагүй байгаа улс орнуудыг ойрын хугацаанд нэгдэж орохыг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин "НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна.

Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тухай тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй 2 дахин өндөр байгаа зэрэг тоон үзүүлэлт нь судалгааны төвөөс цаашид олон үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харуулж байна" гэв.

Шадар сайд түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус төв нь гол тулгуур болохыг онцлов.

Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний хамтын хүч чармайлтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд бүлгийн хамтын стратеги боловсруулах, судалгаа, мэдээллийн дижитал номын сан байгуулах, бүлгийн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хандивлагч улс, олон улсын байгууллагаас дэмжлэг авах тодорхой үндэслэл бүхий стратеги боловсруулах зэргийг Шадар сайд Ө.Энхтүвшин бага хуралд оролцогч улс орны төлөөлөлд санал болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19