Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү уулзалтыг "түүхэн" хэмээн тодотгоод байгаа билээ. Хоёр талын яриа хэлэлцээний гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, АНУ, Хойд Солонгосын дайны энхийн хэлэлцээг төгсгөл болгоход оршино хэмээн судлаачид үзэж байна.
Хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн ням гаригт /2018.06.10/ Сингапурт хүрэлцэн ирсэн. АНУ-ын төлөөлөгч Сингапурын Шангри-ла зочид буудалд байрлаж байгаа бол Хойд Солонгосын төлөөлөгчид таван одтой St. Regis зочид буудалд байрлаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна