АН-ЫН БҮЛЭГ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗТХ-ийн дэд сайд, Монгол банкны, Хяналт шалгалт газрын хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х. Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийг сонсож мэдээлэл солилцлоо.

Улмаар Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болсон юм. Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо хэмээн УИХ дахь АН-ын Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19