"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нар цагдан хорих 461-р ангид цагдан хоригдоод даруй хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байна. Өнөөдөр Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт 14:00 цагт Нийслэлийн прокурорт Б.Бямбасайханы эрх зөрчигдөж байгаа тухай гомдол гаргахаар болоод байсан юм. Гэвч өмгөөлөгчийнх нь зүгээс хэвлэлийн бага хурлаа цуцалсан байна.
Б.Бямбасайхан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдох хугацаандаа 13 кг жин хасаад байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна