ОХУ-ЫН САЙД НАР ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА


"Монгол-Оросын санаачилга-2018" эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нарын албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Энэ үеэр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг дамжуулсан юм. Мөн "Монгол-Оросын санаачилга" цуврал арга хэмжээ нь өргөжин тэлж, Монгол-Оросын бүх шатны харилцаанд эергээр нөлөөлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэл их байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-аас ирэх албаны зочид болоод бизнес эрхлэгч, соёл, урлагийнхны тоо нэмэгдэж байгаа нь арга хэмжээ өндөр ач холбогдолтой байгааг хэлж, цаашид тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо уулзах үеэрээ тохиролцсоны дагуу "Монгол-Оросын санаачилга-2018" арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад энэ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөхийг хэлэв. Тухайлбал, ОХУ-аас арга хэмжээний хүрээнд 60 гаруй компани ирж Монголын компаниудтай харилцаа тогтоож, хамтран ажиллахаас гадна, хамгийн сүүлд 1976 онд Монгол Улсад ирж тоглолтоо толилуулж байсан И.Моисеевын нэрэмжит академик чуулгынхан ирж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа өргөжин тэлж байгааг харуулж байгаа гэлээ.

Мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровын дурдсанчлан ОХУ-Монгол-БНХАУ-ыг дайрах эдийн засгийн коридор байгуулах асуудлыг дэмжиж, төслийг ажил хэрэг болгохыг дэмжиж буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19