УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАХГҮЙ


УИХ дахь МАН, АН-ын бүлэг Даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ. Үүний дагуу УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байсан ч АН-ын бүлэг Лхагва гаригт хуралдахаар болжээ.

Өнгөрсөн Лхагва гаригт /2018.05.23/ УИХ-дахь АН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар их өр дарсан мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон талаар АН-ын бүлэг шүүмжилсэн юм. Тухайлбал, "2016 онд нийт гадаад өр 19.9 их наяд төгрөг байсан. Нэг жилийн дотор буюу 2017 онд нийт гадаад өр 22.1 их наяд болж өмнөх оноос зургаан их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газрын өр, улсын гадаад өр өсөхөд шууд нөлөөлсөн байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Нэг ч төсөл хөдлөөгүй" гэдгийг тэд мэдээлэл хийх үеэрээ онцолж байсан юм.

АН-ын бүлэг лхагва гаригт ямар асуудал хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол Улсын гадаад бодлогыг хаалттай хуралдах асуудал яригдаж буй. Тиймээс энэ асуудлаар УИХ-дахь АН бүлэг байр сууриа нэгтгэж магадгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 48 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 52 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18