Г.БААСАН: Х.ЭНХЖАРГАЛ С.БАЯРЫГ ДАРАМТАЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА


ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 40 гаруй хоног саатуулагдсан С.Баярын биеийн байдал муудан, эмнэлэгт хэвтжээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөө байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж, давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Яагаад өрөөндөө оруулав гэдгийг тогтоохоор камерын бичлэгээ өгөөч гэдэг албан бичиг хүргүүлэхэд, мөрдөн шалгах ажиллагаа учир та нар хамаагүй гэдэг бичиг ирсэн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллага явагдах ёсгүй.Тийм учраас бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байгаа.

Мөн 40 хоногийн дотор бие нь маш муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байгаа. С.Баяр хэнтэй ч уулзахгүй гэж өөрөө хэлээгүй. Нэрийн өмнөөс нь зарласан. Ингэж мэдэгдэл хийн, энэ хүнийг нийгмээс тусгаарлаад ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрүүлж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 48 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 52 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18