Ч.ХҮРЭЛБААТАР: 50 САЯАС ДООШ ОРЛОГОТОЙ ААН НЭГ ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулиудын шинэчилсэн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар болсон тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрээр мэдээллийн эхэнд "Татварын ерөнхий хууль, ААН-ийн Орлогын албан татварын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ болон эдгээр дөрвөн хуулийн дагалдаж 20 гаруй хуульд өөрчлөлт орууллаа" гэж тодотгосон юм. Татварын багц хуулинд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар болсон байна.

1.Татварын маргаан таслах тухайд олон гомдол ирсэн. Эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг цэгцэлсэн.

2. ААН-ын орлогын албан татварын 85 хувийг 398 ААН бий болгодог. Үлдэж буй 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянга гаруй ААН бий болгож байна. Ингээд үзэхээр татварын бааз суурь цөөхөн ААН дээр үндэслэсэн байдаг. Татварын суурийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээн олон өөрчлөлт хийсэн. Татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуульд дандаа бууж өөрчлөгдөж байна.

3. ААН-ийн орлогын албан татварын хувьд гурван тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд 10 хувь, түүнээс дээшээ 25 хувийн татвар төлдөг. Гурван тэрбумын босгыг өсгөж зургаан тэрбум болгож байна. Ингэснээр ААН-үүд томрох үйл явцыг бид нээж өгч байна. 3 тэрбумын босго дээр тулаад ирэхээр ААН-үүд хуваагддаг. Ингэснээр захиргааны зардлууд нэмэгддэг.

4. 1,5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд одоо 10 хувийн татвар төлж байна. Үүнээс төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно. Энэ нь нэг хувийн татвар төлнө гэсэн үг. Үүнд Ашигт малтмал, газрын том, согтууруулах ундаа болон тамхины салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамаарахгүй.

5. 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татварыг төлөх эрхийг эдлэхээр хуульд заасан. ААН-үүдийн хувьд татварын дарамт буурна.

6. Татварын тайлагналтыг энгийн болгоно. Эрдэнэт үйлдвэр ч найман нэрийн барааны дэлгүүр ч жилдээ дөрвөн удаа тайлан өгдөг байсныг болиулж байна. 50 саяас доош орлоготой ААН-үүд жилдээ нэг, 1,5 тэрбумаас доош бол хоёр, үүнээс дээш бол жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ.

Хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж үзэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 47 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18