С.БАЯР: ЭНЭ МЭТ ХАРДЛАГА ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ УЧИРГҮЙ

Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байсан С.Баяр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 40 гаруй хоног өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал муудаж, хорихын эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан ч шүүхээс С.Баярыг дахин сарын хугацаатай хорьж шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан билээ. Өнөөдрийн байдлаар багтраа, харшил зэрэг өвчтэй С.Баярын биеийн байдал эрс муудаж, шагай нь хавдаж, улмаар алхаж чадахаа больсон тухай өмгөөлөгч нь ярьсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Урьдчилан хориход агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн С.Баярын багтраа өвчин ч хүндэрсэн бололтой. Гэвч тэрээр эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа ч жирийн эмнэлэгт хэвтэх, батлан даалтад гарах хүсэлт гаргахгүй байгаа аж. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгаж байгаа гэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр "Рио Тинто" компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой. Гэрээгээр холбогдсон хоёр талын хооронд ашгаа хуваах асуудал байнга л гардаг. Хуваах ашиг гарч байгаа учраас тэр. ХХ зуунд "Эрдэнэт", XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. "Эрдэнэт" үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, "Эрдэнэт" үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй шүү дээ" хэмээн ярьсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18