МУН ЖЭ ИН, ТРАМП ХОЁР ӨНӨӨДӨР УУЛЗАНА

Admin
Өчигдөр

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнөөдөр /2018.05.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Энэхүү уулзалт нь ирэх сарын 12-нд товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны түүхэн уулзалтын өмнөх уулзалт гэдгээрээ онцлог.

Харамсалтай нь, Сингапурт зохион байгуулагдах түүхэн дээд хэмжээний уулзалт болох эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байна. Учир нь, АНУ болон Хойд Солонгосын удирдагчид Сингапурт уулзахаар тохиролцсоноос хойш удалгүй АНУ болон Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа эхлүүлсэнд Хойдууд дургүйцлээ илэрхийлж, улмаар дээрх уулзалтыг цуцална хэмээн заналхийлсэн билээ. The New York Times өнгөрсөн ням гаригт /2018.05.20/ АНУ-ын Захиргаанаас нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Трамп Ким Жон Унтай хийх уулзалтын эрсдэлийг өөр дээрээ аван, холбоотнуудаа шахаж байгаа гэж мэдээлэв.

Үүнээс гадна, Цагаан ордон өнгөрсөн долоо хоногоос эхлэн Трампын захиргааны үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтоны тайлбарыг үгүйсгэж байгаа билээ. Жон Болтон нь Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болсноор Ливийн загварыг дагаж мөрдөнө гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ барууны орнууд Хойд Солонгосыг түлхэн унагаахгүй. 2011 онд Ливийн удирдагч Муамар Каддафи цөмийн зэвсгээсээ татгалзсан бол хэзээ ч тийм зүйл болохгүй байсан гэсэн тайлбарыг Трамп өгч байгаа билээ.

Энэ мэтчилэн дэлхий дахинд дэгдээд буй дуулиант үйл явдлуудаас болоод Сингапурт болох АНУ болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Үүнээс гадна, АНУ болон Хойд Солонгос бие биедээ итгэж буй эсэхийг шалгасан онцгой үйл явдал энэ долоо хоногт болох учиртай. Хойд Солонгос олон улсын ажиглагчид болон сэтгүүлчдийн нүдэн дээр цөмийн туршилтын талбайгаа устгах ёстой юм. Энэ үйл явдал ирэх уулзалтын өмнөх хүчтэй цохилт байх болно гэж шинжээчид харж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18