ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ҮР АШИГ, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАВ


УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 14 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө" лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүдийн үүсгэн байгуулж байгаа лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-ний алдааг засч шинэчлэн байгуулах асуудалд анхаарал хандуулж ажиллаж санал, дүгнэлтээ УИХ-аас байгуулсан "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах" гэнэ. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ Засгийн газарт албан ёсоор хүргүүлэх юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар лобби бүлэг байгууллаа. Оюутолгойн асуудлаар өмнө нь олон ажлын хэсгүүд гарч ажиллаж байсан. Энэ бүгд дүгнэлт гаргадаг боловч төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй. Энийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төрийн өндөрлөгүүдийн байр суурь маш тодорхой болсон. Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг Оюутолгойн гэрээ түүний хэрэгжилттэй холбоотой асар их материалыг судалж, тооцоо үндэслэлийг судалж цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа. Тийм учраас үүнийг дэмжиж лобби бүлэг байгуулан хамтран ажиллахаар санал нэгдсэн. Манай бүлэг Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 17 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18