ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨВ ТАЛБАЙД СУУЛТ ХИЙЖ БАЙГАА АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

"Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт"-д оролцогчид "Санал хүргүүлэх тухай", "Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай" гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:"Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна" гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18