ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТУВА УЛСЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсад айлчилж байгаа Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зам тээврийн болон үйлдвэрлэл, худалдаа эдийн засгийн чиглэлд улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны 9 дүгээр сард Владивостокын уулзалтын үеэр яригдсан төмөр замын хойд коридорын хэсэг болох Кызыл-Цагаантолгой чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа талаар сонирхож, мөн тус улсаас агаарын тээврийн шууд нислэгтэй болох гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Бүс нутгийн харилцааг хөгжүүлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцаж, бизнесийн салбарынхан болон ард түмний хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18