ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭГДЭЖ ОЛОН ХҮН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ


УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аймагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад хүмүүсийг тогтмол ажлын байраар хангах боломжийг олгосонд тус аймгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.

Ерөнхий сайд Баянхонгор аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний "Ажилсаг" төвтэй танилцлаа. Тус төвийг анх УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар санаачлан 2010 оноос эхэлж бүтээн байгуулж иржээ. Гэвч тус бүтээн байгуулалт нь 2013 оноос гацаанд орсон төслийн нэгд орж зогсонги байдалд орсныг 2016 оноос Г.Занданшатар нь төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж энэ оны нэгдүгээр сард нээлт хийж, үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний "Ажилсаг" төвөөр дамжуулан ирээдүйтэй, ашиг олох, ажлын байр нэмэгдүүлэх, боломжит жижиг, дунд үйлдвэрийн төслийг бичих иргэдийг сургах, зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлдэг байна.

Ерөнхий сайдыг тус төвтэй танилцах үеэр Баянхонгор аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ахиц гарсан гэдгийг аймгийн удирдлагууд Монгол улсын ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 200 ААН бизнес эрхэлж иргэдийг ажлын байраар хангажээ.

Баянхонгор аймаг орон нутгийн төсвөөс энэ жил 960 сая төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд олгосон нь ажлын байр нэмэгдэх боломжийг нээж өгчээ. Уг зээлээс санхүүжилт авч бизнес талх нарийн боов, бууз баншны бизнес эрхэлж байгаа иргэн Н.Тамжидмаагийн үйлдвэрлэлтэй ерөнхий сайд танилцсан юм. Тэрээр үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулсан нь тэднийг тогтмол орлоготой байх боломжийг бий болгосон байна. Аймгийн хэмжээнд 56 хөгжлийн бэрхшээлтэй иргэн "Ажилсаг" төвд хөдөлмөр эрхэлж байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймгийн засаг даргын тамгын газраас жилд 1 тэрбум төгрөгийг ААН иргэдэд хөнгөлөлттэй зээлийн шугамаар олгохоор төлөвлөжээ.

Энэ төвд цаашид 40 аж ахуйн нэгж бизнесийн гараагаа эхлэх боломжтой. Одоогоор мкв-ийн түрээсийн үнэ 5000-8000 төгрөг. Үүнийг цаашид салбарын яаманд нь хүлээлгэж өгөөд инкубатор төвөөр үйлчлүүлэгчдээс түрээс авахгүй байх зорилготой гэв. Үйл ажиллагаа жигдэрсний дараа 300 орчим ажлын байрыг бий болгох боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18