Ц.НЯМДОРЖ: “МОНГОЛ ЗЭС” РҮҮ НОГДОЛ АШИГ ХЭМЭЭН 56 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛСЭН НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө болов. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төлөв байдлыг танилцуулсан юм.

Түүнээс УИХ-ын гишүүн О.Содбилэг "Эрдэнэт" үйлдвэрээс авах татварыг төр 100 хувь эзэмшинэ гэж тооцоолсон уу эсвэл 51 хувийг нь эзэмшдэгээр тооцсон уу гэж асуусан юм. Сангийн сайд "Бид ирэх онд тус үйлдвэрийг төр 100 эзэмшинэ гэж төсвөө боловсруулсан. Гэхдээ Засгийн газар энэ асуудлаар шүүхэд ялагдсан" гэв.

Хууь зүйн сайд Ц.Нямдорж, "Засгийн газар, Үндсэн хуулийн цэц маш төвөгтэй нөхцөлд шийдвэрээ гаргасан юм шүү. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын компанид 2011, 2012 онд огт ногдол ашиг өгөлгүй явсаар 2016 онтой золгосон. Гэтэл 2016 онд "Монгол зэс" компани руу ногдол ашиг хэмээн 56 сая ам.доллар шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг. Шалгах гэхээр элдэв саад учруулдаг, хуулийнхан гогцоо тавьдаг.

Ер нь төрд нүүрлэсэн санхүүгийн дарамтыг үүсгэхэд хулгайч нар их үүрэг гүйцэтгэжээ. Ц.Пүрэвтүвшин гэдэг хүний 112 тэрбум төгрөгийг бүтэн хоёр жил хайлаа. Одоо л учир нь олдож байна. Монгол банкнаас улсын мөнгө гаргаад, хоёр компаниар дамжуулан, Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд оруулжээ. Уг нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуультай ижил. Гэвч Дээд шүүхэд энэ заалт хамаагүй болжээ. Монголын тар мафиозын шинжтэй болсон гээд байдаг нь энэ. ХХБ-ны мэдлийн, өдөр тутмын нэг сонинд намайг "Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэн шараа болов" гэж өнөөдрийн дугаартаа бичсэн байна лээ. Төрийн асуудалд хандсан хүн бүр рүү нохой шиг дайрч байна.

УИХ "Эрдэнэт"-ийн 49 хувийн эзэмшигчийг дахин хэлэлцэх, гаргасан шийдвэрээ хянах хэрэгтэй. Яагаад би хүнд нөхцөлд шийдвэр гарсан гэхээр УИХ-ын ажлын хэсгийн шийдвэрийг явц дунд нь засах оролдлого хүртэл гарсан. Одоо ч 49 хувийнхан Эрдэнэтийг эзэгнэсэн, бүх санхүүг атгасан хэвээр байна. Нэг дэд захирал болон хамгийн гол хэлтсийн дарга нь эгч дүүсийн хүүхдүүд байна. Тэнд цусны сүлжээ үйлчилж байна. Үүнийг олон нийтэд танилцуулах ёстой" гэсэн юм.

Энэ онд Эрдэнэт үйлдвэр 170 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ. Зэсийн баяжмалын экспортын орлогыг улсын төсөвт хоёр өөр сувгаар оруулдаг. Зэсийн үнэ нэг тонн нь 6200 ам.доллараас дээш гарвал тухайн орлого Ирээдүйн өв сан руу, үүнээс бага улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогод тооцогддог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18