“МОНГОЛ АНХДАГЧ НЬ БАЙСАН” БАРИМТАТ КИНОГ ШИНЭ СУВГААРАА ХҮРГЭЖ БАЙНА


https://www.youtube.com/watch?time_continue=1&v=y8OR_2D0rxU

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.

Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө" номондоо тодорхой дурдсан байдаг юм.

Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын Зөвлөлт Холбоот улсад үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…" буюу “Монгол анхдагч нь байсан" нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм.

Энэхүү баримтат кино болоод номонд монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтсан байдаг юм.

Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр оруулж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн дүрст мэдээг www.youtube.com сайтын Battulga Khaltmaaсувгаас гадна “Монголия была первой…" буюу “Монгол анхдагч нь байсан" киног хүргэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн сувгаар хүргэж байхаар болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18