Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа тухай Нийслэлийн прокурорын байгууллагаас саяхан мэдээллэж, нийгэмд нэлээн дуулиан тарьсан билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалагч нь Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэх таамаг нэлээд гарсан. Харин сайд бол уг мэдээллийг үгүйсгэж байсан юм. Тэгвэл яг одоо Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ТЕГ-т сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар байцааж байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна