С.БАЯР, Ч. САЙХАНБИЛЭГ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ


Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сар цагдан хорих хугацаа маргааш дуусч байгаа юм байна. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтийг өнөөдөр прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал маргааш өглөө 09:00 цагт тус шүүхэд товлогдсон байна. Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг дахин 15 хоног цагдан хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18