​ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН Д.СУГАРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСГАВАР БОЛЖ БАЙНА


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тэрээр өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2012.05.09-ний өдөр УИХ-аас нэр дэвшүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан. Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй. Үүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог билээ. Цэцийн гишүүнийг НЭГ УДАА улираан томилох заалт холбогдох хуулиндаа байсан ч маргаан үүсгэсний дагуу уг заалт унасан.Ингэснээр цэцийн гишүүн улиран томилогдох хууль зүйн боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Сугарыг цэцийн гишүүнээр дахин томилох боломжгүй гэсэн үг. Өнөөдөр Д.Сугартай хамт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагвын бүрэн эрх дуусч байна. Мөнхүү өнгөрсөн жил Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хуулиараа цэцийн гишүүнийг анх томилохоор санал болгосон институци нь нөхөн томилгоо хийх үүрэг хүлээдэг. Энэ дагуу Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагва нарын орны томилгоог Ерөнхийлөгч санал болгох учиртай. Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн онд Д.Наранчимэгийн оронд Р.Бурмааг томилох санал УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй тул буцаагдаад байгаа юм. Харин Д.Сугарыг УИХ-аас томилж байсан тул нөхөн томилгоог өнөөгийн эрх баригчид хийнэ гэсэн үг. Харин хуулийн цоорхойгоор дараагийн гишүүн томилогдтол одоогийн гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т "Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ" гэж заасан байдаг. Тиймээс нөхөн томилгоо хийгдэх хүртэл бүрэн эрх нь дуусгавар болсон цэцийн гишүүн эрх ямбаа хэвээр эдэлдэг билээ. Дээрээс нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нөхөн томилгоог төдий хугацааны дараа хийнэ гэсэн нарийвчилсан хуулийн заалт байхгүй. Чухам тийм учраас Д.Сугар намынхаа эрх мэдлээр халхавч хийн, томилгоог удаашруулах замаар "Эрдэнэт"-ийн хэрэг нэр тийш болтол цэцдээ бүгнэ гэсэн таамаг явж буй. Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болж дараагийн хүн сонгогдсон тохиолдолд түүнд "аавын хаалга" ойрхон байгаа нь нууц биш юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18