ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН 4-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ БУУРЛАА


МЭК судалгааны компани дөрөвдүгээр сарын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын үйл ажиллагаанд иргэд ямар үнэлэлт дүгнэлттэй байгааг судаллаа. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг 800 иргэнээс 4-р сарын 29-30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Иргэд Ерөнхийлөгч Х.Баттулгын 4-р сарын үйл ажиллагааг үнэлэхдээ 10 онооноос зургаан оноо өгсөн байна. Энэ нь 3-р сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин УИХ-ын үйл ажиллагаанд иргэд 10 онооноос 3.2 оноо өглөө. Энэ нь өнгөрсөн 3-р сарынхтай харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааг 10 онооноос 4.9 оноогоор үнэллээ. Энэ нь өнгөрсөн сарын үнэлгээтэй харьцуулахад тогтвортой байгаа юм. Өнгөрсөн сард ч 4.9 оноогоор түүний үйл ажиллагааг үнэлсэн билээ.


Харин Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд иргэд 10 онооноос 3.3 оноо өглөө. Энэ нь өнгөрсөн сарын үзүүлэлттэй харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2016 оны 4-р сард Хотын дарга байсан Э.Бат-Үүлийн үнэлгээ нь 4.7 оноо байсан юм. Түүний үзүүлэлтээс даруй 1.4 оноогоор бага үнэлгээг С.Батболд авлаа.


Улс төрийн намын үйл ажиллагааг иргэд үнэлэхдээ Ардчилсан намд 3.6 оноо өгч Монгол Ардын Намд 3.4 оноо өглөө.

Харин иргэдээс аль улс төрийн намыг дэмжиж байгаа асуухад МАН-ыг дэмжигчдын хувь 13% байгаа бол Ардчилсан намыг дэмжигчдын хувь 18 % байна. МАХН-ыг дэмжигчдын хувь 7% байгаа бол ямар ч нам дэмжээгүй иргэдийн хувь 60 % байна.


Энэхүү судалгааг МЭК компани сар бүр ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус өөрийн санхүүжилтээр гүйцэтгэдэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18