Н.ЦЭРЭНБАТ: ИДЛЭГ ШОНХОР ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН ТОГТООЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙГАА


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Засгийн газрын нууц тогтоол гаргаж, 750 шонхор шувууг хил гаргаж худалдаалсан" хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийв. Тэрбээр "Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос хойш Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой асуудал оруулаагүй" хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Идлэг шонхор шувууг экспортолж, улсын төсөвт орлого оруулдаг юм уу?

-2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаднын орон руу гаргадаг байсан. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон. Уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

-Ж.Энхбаяр гишүүн Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэдэг мэдээллийг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд өгсөн шүү дээ?

-Энэ тоог яаж гаргасныг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө тайлбарлах байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй.

-Ийм асуудал болсон ч Засгийн газар мэдэхгүй байх боломж байгаа юу. Өмнөх Засгийн газрын үед гарсан асуудал байж болох уу?

-Албан ёсоор арилжааны шугамаар гараагүй.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол жилд 250-270 орчим шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч энэ хэмжээнд л олгож байгаа гэдгийг хэлж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-1994 оноос хойш Арабын орнуудтай дипломат харилцааны хүрээнд идлэг шонхрыг тус улс руу гаргасаар ирсэн.

-Дипломат харилцаанаас бусад хэлбэрээр гараагүй гэсэн үг үү?

-Би байнгын хороон дээр ч хэлсэн. Нууцын журмынхаа дагуу мэдээлэл авах эрхтэй субъектууд нь авах ёстой.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18