МАН-ЫН БҮЛЭГ АТГ-ЫН ДАРГЫГ ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ


УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Ингэхдээ өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нууц асуудал буюу хаалттай хуралдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчийн санал хураалтаар сонгож, өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн барьсан. Тэгвэл АТГ-ын даргын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг дэмжих боломжгүй гэсэн байр сууриа МАН-ын бүлгийн хуралдаанаар ярилцжээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн барьсан Ардчиллын партизануудад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Харин МАН-ын бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь бүлгийн шийдвэрийн эсрэг "ганцаарчилсан" тоглолт хийхгүй байх, бүлэг нэгдсэн байр суурьтай байх ёстой гэсэн зарчмаа барьж ажиллах ёстой гэдгийг бүлгийн удирдлагын зүгээс анхааруулсан байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдсан тул хэвлэлийн бага хурал зарлаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18