ШАДАР САЙД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮСИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО


Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд 2014 онд тогтооосон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хурдацтай өргөжиж, үндсэн гүүр нь ӨМӨЗО болж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Айлихуа "Хөрш орнуудтай найрсаг, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах БНХАУ-ын дарга Ши Жинпиний гадаад бодлогын дагуу Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 оны байдлаар 6.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэж, хоёр тал хамтдаа хөгжих, хамтдаа хожих зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

Монгол Улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хилийн боомт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг улам хөгжүүлэх, түүнчлэн Монгол, Хятадын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана" гэв.

Хатагтай Ай Ли Хуа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон Хятад, Монголын хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг дурдаад Эрээн, Замын-Үүдэд түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөлд Хятадын тал өндөр ач холбогдол өгч буйг нотлов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурсан Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх санамж бичгийн дагуу Монголын тал хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно хэмээн мэдэгдлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 31 минутын өмнө
Ирэх сард болох барилдаанууд 38 минутын өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 1 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 1 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 18 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 21 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 21 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 23 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 23 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29