Х.БАТТУЛГАА АТГ-ЫН ДАРГЫГ ӨӨРЧЛӨХ ЖҮЖИГ ХЭДЭН ҮЗЭГДЭЛТЭЙ ВЭ?


Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга болон дэд даргыг олон нийтийн санал асуулгаар сонгохоо мэдэгдсэн. Үүнээс хойш Ерөнхийлөгчийн сайтаар санал асуулга долоон хоног өрнөж, өчигдөр дүнгээ гаргалаа. Иргэдийн сонгосон гэх дүнг үзвэл иргэд биш Ерөнхийлөгч өөрөө иргэдийн нэрийг барьж хүнээ "шахав" уу гэсэн хардлага төрж байна.

Ерөнхийлөгчийн сайт дээрх мэдээллийг харвал: "Авилгатай тэмцэхгазрындарга, дэддарга"-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна" гэжээ. Ерөнхийлөгч иргэдийн нэрийг барьж өөрийнхөө хүнийг АТГруу зүтгүүлж байгааг дараах зүйлсээс харж болно.

Нэгдүгээрт санал асуулгад оролцсон 6405 хүн гэдэг нь Монгол улсын нийт хүн амын ердөө 0.02 хувь юм. Харин насанд хүрсэн, сонгуульд оролцох эрх бүхий буюу шийдвэр гаргах чадамжтай хүмүүсийн 0.26 хувь юм. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж, сонгох сонгогдох эрх бүхий хүмүүсийн нэг хувийн саналыг ч АТГ-ын даргад нэр дэвшигч хүртэхгүй байгаа юм. Энэ шударга уу?

Хоёрдугаарт санал асуулгадоролцсониргэд АТГ-ын даргаддараах 10 хүнийгтохиромжтой гэж үзжээ. Дээрх арван хүнийг харвал эхний зургаан хүнийг олон нийт төдийлөн мэдэхгүй, ажил мэргэжлийн онцлогоос үүдэж, ил тод ажиллаж байгаагүй.Олны танил хүмүүс огт биш юм. Гэтэл иргэд хэрхэн мэдэж, дээрх хүмүүсийг нэр дэвшүүлэн, санал өгөв? Ямар мэдээлэл дээр үндэслэв? Иргэдийг мэдээллээр хангах нөхцөл огт бүрдээгүй байв.

Гуравдугаарт АТГ-ын даргад нэр нь тодроод буй Д.Даваа-Очир нь өдгөө ҮАБЗ-ийн ажлын албаны дарга юм. Түүнийг Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсоны дараа томилсон юм.

АТГ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг ард түмэн шийдэхэд төвөгтэй. Учир нь хууль хүчний байгууллагад олон жил "нуугдмал" ажил эрхэлж байсан хүмүүсийг иргэд мэдэж, мэдээлэлжиж сонголт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн гэх үгээр халхавч хийж, тэдэнд таалагдах оноогоо авах. Дараа нь өөрийнхөө хүнийг АТГ-ын дарга болгохоор зүтгүүлэх нь Х.Баттулгын нүүдэл. Харин энэ жүжиг хэдэн үзэгдэлтэй вэ? Ард түмний өмнө ард түмнээ гэх баг зүүж санал авсаар байх уу? Ерөнхийлөгчөө?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ 3 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 4 цагийн өмнө
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна 4 цагийн өмнө
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 11 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана Өчигдөр
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ Өчигдөр
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна Өчигдөр
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ Өчигдөр
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна Өчигдөр
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр