Ч.ХҮРЭЛБААТАР "ЦЕНЗУРГҮЙ СУРВАЛЖЛАГА"-ЫГ ГҮТГЭЛЭГ ГЭВ


Өчигдөр буюу 2018 оны 04-р сарын 30-ний өдөр С1 -ийн телевизээр "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших "Хотгор шанага"-ын уурхайг худалдсан асуудлыг хөнджээ. "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн тус дугаарт Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухай баримт гэх зүйлийг үзүүлжээ. Тэгвэл энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийн тайлбарыг өөрийн цахим хуудсыг ашиглан өгч тус нэвтрүүлэгт гарч байгаа өөрийнх нь тухай мэдээлэл, баримтууд гүтгэлэг гэжээ.

"Өчигдөр орой намайг гүтгэсэн ээлжит захиалгат нэвтрүүлэг гарчээ. Үүнд тайлбар өгье.

Нэг: "Хотгор шанагын" уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ.

Хоёрдугаарт: Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие Сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье." гэжээ

Харин үүний хариуд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан доорх тайлбарыг мөн өгөөд амжлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18