ДОНАЛЬД ТРАМПЫГ НОБЕЛИЙН ЭНХТАЙВНЫ ШАГНАЛ ХҮРТЭХ ГАВЬЯАТАЙ ХҮН ГЭЖ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛЛЭЭ


Солонгосын хойгт энх тайван тогтоох үйлсэд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө Дональд Трамп Нобелийн энхтайвны шагнал хүртэх гавьяатай гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хэлсэн тухай Сөүлийн албаныхан мэдээлжээ.

Даваа гарагт албан тушаалтнуудтай уулзах үеэрээ тэр ингэж хэлснийг ерөнхийлөгчийн Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жуны бэлэвсэн эхнэр Ли Хэ Хо өчигдөр Мүүн Жэ Инд баяр хүргээд түүнийг Нобелийн шагнал хүртэх ёстой хүн гэж хэлсэн гэнэ.

Харин Мүүн Жэ Ин хариуд нь уг шагналыг өөрөө биш, АНУ-ын ерөнхийлөгч хүртэх ёстой гэж хэлсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын дайныг албан ёсоор дуусгах тохиролцоог хийсэн юм. Трампын өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2009 онд ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн сар болсныхоо дараа Нобелийн энхтайвны шагналыг хүртэж байв. Гэвч Обамагийн шагнал яг ямар шалтгаанаар олгогдсон нь тодорхой бус байдаг. Шагнал гардаж авахдаа ч Обама гайхаж байгаагаа нуугаагүй. Харин шагнал авсан жилээ тэр Афганистан дахь АНУ-ын цэргийн тоог гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байв.

Обамагаас гадна АНУ-ын гурван ерөнхийлөгч Нобелийн энхтайвны шагнал хүртэж байсан нь Теодор Рузвельт, Вудроу Уилсон, Жимми Картер нар юм.

Эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18