ТРАМП, КИМ НАР МОНГОЛД УУЛЗВАЛ ГАРАХ ЗАРДЛЫГ МОНГОЛ УЛС “ДААХГҮЙ”


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Кин Чен Ун нар уулзах нь тодорхой болсон билээ. Харин хаана уулзахаа талууд одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Гэвч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний уулзаж болох боломжит таван орныг дэвшүүлж байсан. Харин одоогоор Монгол болон Сингапур улс тэднийг уулзахад хамгийн тохиромжтой хоёр орны тоонд үлдээд байна. Хэрвээ Сингапур улсад уулзалт хийвэл, зохион байгуулалтыг сайн хийнэ, дэд бүтэц өндөр хөгжсөн, аюулгүй байдлын тал дээр санаа зовних хэрэггүй гэж үзэж байгаа юм. Харин сул тал нь Хойд Солонгостой харилцах Сингапурын харилцаа царцсан, Ким Чен Унд газар зүйн байршил нь холдоно. Онгоцоор явахад 4700 км замыг туулж 6 цаг 30 минут нисэх шаардлага гарах юм. Гэвч Ким онгоцоор нисдэггүй, зөвхөн галт тэргээр зорчдог билээ.

Харин Монгол улсад тэдний уулзалт болбол Хойд Солонгосын талд илүү нааштай байх болно гэж үзэж байна. Учир нь Монгол улс АНУ, Хойд Солонгостой найрсаг харилцаатай, Ким ирэхэд БНХАУ-аар дайрч, 2034 км замыг туулж, 2 цаг 30 минут зорчих юм. Харин сул тал нь аюулгүй байдал муу хангагдана, дэд бүтэц тааруу хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна. Монгол улсад энэхүү хоёр орны төрийн тэргүүн уулзах болбол гарах санхүүгийн зардлыг хэн даахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "уулзалтад Монгол улс оролцох болбол тодорхой зардлыг бид гаргана, гэхдээ хоёр орон өөрсдөө санхүүгээ хариуцна" гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ энэ уулзалт хэрвээ Монголд зохион байгуулагдах болбол хариуцлагатай хандах хэрэгтэй. Шоу хийх сэдэв огт биш гэлээ. Трамп, Ким нар хэзээ уулзах хугацаа эцэслэгдээгүй хэвээр байна. Олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаагаар тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр уулзана хэмээж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18