Ж.БАТЗАНДАН: МОНГОЛЫН ПРОКУРОР Б.ХУРЦЫН ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА


Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т дуудагдаж мэдүүлэг өглөө. Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ж.Батзандан хэлэхдээ "Нэгд, 2018 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гарган тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг өргөдөл нь С.Зоригийн хэргийг шалгасан байдалтай холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл байсан. Хоёрт, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл явцад ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ хэвлэлээр хэлсэн байдаг. Та бүхэн үүнийг мэдэж байгаа.

Гуравт, Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын гурван ажилтан Герман, Францыг дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр авч ирсэн тухай гэр бүлийнх нь гомдол УИХ-д ирсэн. Мөн Ханбогд кашмер компанийн гэр бүлийн 10 гаруй хүнийг Б.Хурц дарамталж байсан тухай, Татварын ерөнхий газрын Д.Энхбатыг дарамталсан тухай, Тагнуулын газрын ажилтан Цогтбаатарын гэр бүлд Б.Хурц гэдэг хүн дарамт шахалт үзүүлдэг тухай өргөдөл, гомдол ирсэн. 10 гаруй гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын таван гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж ярьсан.

Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга Н.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу Б.Хурцтай болон Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг ярьж эхэлж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18