ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙГ ЦӨӨЛӨХ Ц.ЦОГЗОЛМАА САЙДЫН ХАТУУ ШИЙДВЭРТ ТАЛАРХЪЯ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын тунш байгууллагууд-тай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан. Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр "Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадпал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл зайлшгүй хийх шаардлага-тай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээр харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна" хэмээн онцолсон юм. Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ.

Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье. Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа. Ерөнхийдөө энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ. Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол "Р авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх "тасалбар"-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана. ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ТҮҮНИЙ БАС НЭГ ЧУХАЛ ШИЙДВЭР Тэрбээр нэг талдаа чанартай боловсролын төлөө хатуурхсан ч эргээд сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөлж чадлаа. Ц.Цогзолмаа гишүүн сайдаар ирснээр дээд боловсролын салбарт гарсан нэг чухал шийдвэр бол "Оюутны хөгжлийн зээл" хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй болов.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан "Оюутны хөгжлийн зээл"-ийн нөхцөлийг ийнхүү сайжруулсан юм. Зээлийн нөхцөлийг хөнгөвчилснөөр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж, "Сургалтын төлбөр" хэмээх эцэг эхийн хамгийн хүнд ачааг хөнгөлж, нурууг нь амраав. Өмнө нь сургагттын төлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байхад хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон нь тун харамсалтай. Гэхдээ одоо "Оюутны хөгжлийн зээл"-ийг арилжааны банкаар бус "Боловсролын зээлийн сан"-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой бөгөөд тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд хүнд дарамт болохгүй нь мэдээж биз ээ. Арилжааны банкуудын хатуу эрх ашгийн өөдөөс үнэндээ түүн шиг зогсох сайд байгаагүй гэдгийг энд тодотгоё.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 16 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 18 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 18 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 20 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 20 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 21 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 22 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 23 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28