​АТГ-Т МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ТӨСӨВ БАЙДАГ Ч ЗАРЦУУЛАЛТ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж 2018-2019 оныг авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан. Ерөнхийлөгч зарлигтаа бүх нийтээрээ авлигын эсрэг тэмцэж, хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж давхар уриалсан. Манай улсад авлигатай тэмцэх хууль бий. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах хууль байгаа. Харамсалтай нь энэ хууль хэрэгжээгүй болохоор Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулах хэмжээнд бид ажил явуулсан. Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигийг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа Монголын нийт ард түмэнд мэдэгдэж байна.Өнөөдрөөс АТГ-т шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн зөвлөлийг камерын дор ажиллуулаг. Тиймээс гурван хоногийн дотор камеруудаа авч хаяхыг АТГ-аас шаардаж байна. Гэрч хохирогчийг хамгаалах төсөв 2007 оноос хойш яаж батлагдсан юм бэ. Хэчнээн хүнийг хамгаалсан, хэнийг хамгаалсан бэ гэдэг мэдээллийг АТГ-аас авахыг шаардаж байна. Мөн тагнуул, цагдаа, мөрдөн байцаах газрын дэргэд гэрч хохирогчийг хамгаалах тусгай нэгжүүд ажиллах хуультай. Тиймээс өнөөдрийг хүртэл авлигыг гэрчилсэн, мэдээлсэн хүмүүсийг яаж хамгаалсан талаар мэдээллээ ирүүлэхийг шаардсан албан бичгүүдийг хүргүүлэх гэж байна. Ирсэн хариуг нь олон түмэнд хүргэх болно гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18