"СӨХ-НЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙНЭ


НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар энэ сарын 19-нд "СӨХ-ны эрх зүйн байдал" хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулах юм байна. Уг хэлэлцүүлэгт Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна. Одоогоор манай улсын хэмжээнд 627 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна. Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18