ХЯТАД УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ


Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Таотой уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус улсад зохион байгуулагддаг "Дөрөвдүгээр сарын хавар" урлагийн их наадамд Хятадын уран бүтээлчдийн баг оролцож байгаатай холбоотойгоор Сун Тао өнгөрсөн баасан гарагт Умард Солонгост айлчилсан юм.Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч хэлэхдээ "Хоёр улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Сун Тао тэргүүтэй Хятадын томоохон хэмжээний уран бүтээлчдийн баг манай улсад хүрэлцэн ирсэн нь Си Жиньпин Умард Солонгосын ард түмэнд найрсаг ханддагаа батлан харуулж байгаагийн илрэл юм" гэжээ.Түүнчлэн Ким Жөн Ун гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-д улсад хийсэн айлчлалаа "түүхэн" айлчлал хэмээн нэрлэсэн байна.Харин Сун Тао "Хятад болон Умард Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх хийгээд Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангахад Хятад улс хүчин чармайлт тавихад бэлэн байна" хэмээн мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 8 минутын өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 15 минутын өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29