​БӨХИЙН ӨРГӨӨНИЙ АСУУДАЛ УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТЫН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛСАНААР ТӨГСӨХ ҮҮ?


МҮБХ Олон жилийн турш хэл амтай, хэрүүл тэмцэлтэй явж ирсэн удирдлагуудын асуудал өдгөө бөхчүүдийг хооронд нь талцуулж байна. Уг холбооны маргаан эцэслэгдсэн гэж байгаа ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй асуудлыг хурцдуулсан Р.Нямдорж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарт асуудал байна гэх ч эдний зүгээс Бөхийн холбоог хууль бусаар, хуурамч тамга тэмдгээр "Гацуурт"-ын Л.Чинбат тэргүүтэй нөхдүүд авах гэж улайрч байна гэж шүүмжилдэг. Гэвч бодит байдал дээрээ хэн нь албан ёсоор ОӨУБЕГ-т бүртгүүлсэн байгаа нь эргэлзээтэй. Уг нь тус газраас л хууль ёсны бүртгэлтэй нь хэн бэ гэдгийг олон нийтэд зарлачихвал маргааныг эцэслэх ч одоог хүртэл ийм арга хэмжээ аваагүй л байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үймээн самууны үеэр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нь халдаж, А.Сүхбатын биед хүнд гэмтэл учруулжээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд гишүүний хувьд гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх шинжилгээний газарт хандсан байгаа аж. Түүнийг Бөхийн өргөө дотор сууж байхад нь Б.Одхүү 10 гаруй залуугийн хамт Бөхийн өргөө рүү дайрч ороод зодсон гэх. Хууль дүрэм үйлчилдэггүй хүнийг хувийн бие хамгаалагчаараа авч бусдынхаа эсрэг турхирч эхэлсэн Б.Бат-Эрдэнэ аваргыг ч буруутгаж эхлэв. Бөхчүүд бөхчүүдээ хооронд нь алалцуулан байж, Бөхийн өргөөний тэргүүнээр суух гэж байгаа Дархан аваргад ямар далд санаа, эрх ашиг нуугдаж байна вэ гэж нийгэм бүхэлдээ хардаж эхэллээ. Үнэндээ Б.Бат-Эрдэнэ нь хууль ёсны тэргүүн үү, Л.Чинбат нь хууль ёсных уу гэдгийг цаг хугацаа харуулах ч энэ эцэс төгсгөлгүй тэмцэл цаашид хэрхэн яаж үргэлжлэх бол гэдгээс ард түмэн айж эмээж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18