ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД БОЛГООМЖТОЙ ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛЛАА


Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замын хувьд: Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна. Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга шуурч зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул иргэд, зорчигчдыг дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхаарууллаа. Энэ 7 хоногийн замын хөдөлгөөний болоод осол, хэргийн нөхцөл байдал: 2018.04.09-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1,003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртжээ. Үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 8 нь ганцаараа явж байсан бол 2 нь эцэг, эхийн хамт явж байсан. Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурьдвал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд 1 дахин өссөн үзүүлэлттэй байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 5 минутын өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 12 минутын өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29