МҮБХ-НЫ ТЭРГҮҮНЭЭР Л.ЧИНБАТ АЛБАН ЁСООР СОНГОГДСОНЫГ ОӨУБЕГ-ААС БҮРТГЭЖЭЭ


Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан одоо л эцэслэгдэж байгаа бололтой. Хоёр тамга тэмдэгтэй, хоёр тэргүүнтэй уг холбооны асуудалд ШШГЕГ болон ОӨУБЕГ албан ёсоор цэг тавьсан байна.

Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат, өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан хурлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон нь ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж эхэлсэн. Одоог хүртэл аль нь яг албан ёсны тэргүүн бэ гэдэгт хүн бүр маргалдаж байна.

Тэгвэл аль нь яг албан ёсоор сонгогдсон бэ гэдгийг баримтаар үзүүлж байна.

МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2001 оны зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Монголын Үндэсний бөхийн ээлжит бус ИХ ЭЕ-ийг хуралдуулж тэргүүнээ сонгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Гэвч удирдлагаа өөрчлөх болон бөхийн барилдааны дүрмийг хэлэлцсэн ч маргаан үүссэнээс шүүх ИХ ЭЕ-ээс гаргасан гурван тогтоолыг хүчингүй болгосон юм. Улмаар уг асуудал бүх шатны шүүхээр явж, эцэстээ Р.Нямдоржийг өөрийгөө холбооны тэргүүнээр тавьсан нь хууль бус гэсэн шийдвэр гарсан байдаг. Р.Нямдорж өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдлүүдээ залруулах оролдлого хийх нь байтугай харин ч дахин 2010 онд мөн л хууль бус их хурал зохион байгуулж асуудлыг дахин будилаантуулж нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Уг шийдвэрийг нь доорх баримтаас харж болно.

Гэтэл Р.Нямдорж нь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхааруулсаар байтал өнгөрсөн гуравдугаар сард МҮБХ-ны Их Эе-ийг хууль бусаар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм. Мэдээж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй тамга тэмдэгээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилгоо хүчингүй хийгээд хууль бус юм.

Үүнийг мэдсээр байж, хууль тогтоогч гишүүн маань хууль бусаар уг холбоог өөрийн гарт авахаар улаарч байсныг ШШГЕГ болон ОӨУБЕГ-аас зогсоогоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29