НИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ "ТЭМЦЭХЭЭ" ИЛЭРХИЙЛЛЭЭ


Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 'Хүчирхийлэлгүй хот' аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан.

Өнөөдөр тус аяны хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвүүдийн үйл ажиллагаатай очиж танилцлаа.

НИТХ-ын төлөөлөгчид Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр, Хүүхдийн тусламжийн төв, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзан, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тухайн байгуулагуудын ажлын тайлан мэдээлэл, тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг сонсож, НИТХ-ын болон Хотын захиргааны зүгээс шийдвэрлэж болох эрх хэмжээний асуудлыг цаашид судлан хэрэгжүүлнэ гэлээ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагуудын хувьд төсөв хөрөнгө багатай, орон байрны хүрэлцээ хангалтгүй байдгийн улмаас төлөвлөсөн хэмжээндээ хүртэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидод үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгааг төлөөлөгчидөд учирлаж, байгуулагсданаас нь хойш анх удаа НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид үйл ажиллагаатай нь танилцахаар тавуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэв.

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эдгээр байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад хувьд сэтгэл өвдмөөр, зүрх шимширмээр зүйл олон байдаг юм байна гээд цаашид хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч болохоос өмнө урьчилсан сэргийлэх ажлыг явуулах, нэгэнт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд эмэгтэйчүүдэд төрийн үйлчилгээг зөв оновчтой, хүртээмжтэй үзүүлэх, хамгаалах байрыг норм стандартын хэмжээнд хүргэж өргөтгөх гэх зэрэг асуудлаар анхааран НИТХ-ын түвшинд асуудал болгон хэлэлцүүлж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 12 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29