ХЭНТИЙ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ


Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг өнөөдөр АЗДТГ, ХХААГ хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУ-ын гавьяат агрономич А.Бадарчин, МУ-ын гавьяат агрономич Г.Нэргүй, ХААИС-ын багш доктор профессор Б.Одгэрэл, ХААИС-ын Инженерийн сургуулийн профессор Б.Мөнхбат нар оролцлоо.

Өнөөгийн байдлаар Хэнтий аймгийн тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 42 иргэн, ААН 94,3 мянган га эргэлтийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас удаа дараа ургац алдаж, олон компан, ААН-үүд ихээхэн хэмжээний өр төлбөрт ороод байгаа юм. Тиймээс аймгийн удирдлагууд тариаланчдын энэхүү нөхцөл байдлыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮЯамны сайд Б.Батзориг нарт 2018 оны хаврын тариалангийн үйлдвэрт шаардагдах үрийн урьдчилгаа төлбөрийг 10 хүртэл хувиар бууруулах, нөөцийн газраас үрийн буудайг орон нутгийн компаниудад олгох, элеваторыг шинээр барих санхүүжилтийг урьдчилсан байдлаар шийдэх зэрэг асуудлыг уламжилсан байна.


Мөн энэ үеэр тариан талбайд мал орсноор болж ихээхэн хэмжээний хохирол учруулж, малчин тариаланчдын дунд зөрчилдөөн үүсдэг талаараа тариаланчид маань ярьж байлаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихыг хэрэгжүүлэгч байгууллага сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, тариалангийн гол бүс нутгуудыг малын хөлийн талхалтаас сэргийлж, малчид тариаланчид төрийн байгууллагын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажиллахаар болсон гэдгээ хэлсэн юм.

Үүний зэрэгцээ үүлэнд зориудаар нөлөөлөх, МСҮТөвөөр дамжуулан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 34 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 2 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29