АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгааг мэдээлсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д байгаа байсан бөгөөд АТГ-аас түүнд дуудах хуудас илгээсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуудсан хугацаанд буюу өчигдөр Монголд ирсэн байна. Тэрээр өнөөдөр АТГ-д мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, түр саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна